“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаа хийлээ. Энэхүү арилжаагаар нийт 96.0 мянган тонн нүүрсийг 9.5 сая ам.доллароор БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомтоор хүргэж өгөх (DAP) нөхцөлтэйгээр борлуулав.
Баяжуулсан коксжих чанаргүй 32.0 мянган тонн нүүрсийг арилжлаа. Арилжаанд 6 оролцогч оролцож нэг тонн нүүрсний үнэ 57.8 ам.доллароос 68.0 ам.доллар болгож 17.6 хувиар (10.2 ам.доллар) өслөө. Нийт хэлцлийн үнийн дүн 2.2 сая ам.доллар болов.
Баяжуулсан сул коксжих 64.0 мянган тонн нүүрсийг нэг тонныг нь 114.7 ам.доллароор арилжиж, нийт 7.34 сая ам.долларын борлуулалт хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарсаар нийт 134 удаагийн арилжаагаар 7.35 сая тонн нүүрсийг 619.8 сая ам.доллароор арилжаалаад байна.
