ХААИС болон Уцүномияа их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны 2017 санамж бичгийг шинэчлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлыг тус сургуулийн профессор Ишигүри Футошийн санаачлагаар 2025 онд хоёр их сургуулийн удирдлагууд үзэглэн албажуулсан билээ. Ишигүри Футоши Монгол орны ойн салбарт 4 доктор, 1 магистр удирдаж тус их сургуульд хамгаалуулсан, ой үйлдвэрлэл-ашиглалтын чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулж буй эрдэмтэн юм.
Японы Уцүномияа их сургуулийн ХАА-н сургуулийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны тэнхимтэй ХААИС-ийн Агроэкологийн сургууль Экологийн тэнхим, “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 2023 оноос хойш хамтран ажиллаж ХААИС-д 3 удаагийн өргөтгөсөн нээлттэй семинар, 3 удаагийн олон улсын хуралд зочин илтгэгчээр оролцож хамтын судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгдэж байна.
Түүнчлэн 2026 оны 05 дугаар сард ойн мэргэжилтэн бэлтгэдэг ХААИС, МУИС болон ШУТИС, ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн модны химийн судалгааны багийн судлаачдын хамт “Ойн бүтээгдэхүүн үйлдвэрлэл-Суурь ойлголт” улсын хэмжээний сургалтыг 43 оюутан, 12 багш судлаачдын хамт Агроэкологийн сургуульд зохион байгууллаа.
Сургалтыг
  • Модны чанар тодорхойлох арга аргачлал “Wood Science”,
  • Модны ишний анатомийн судлах аргууд “Wood anatomy”,
  • Мод-Ойгоос гарган авах үнэртэн гоо сайхан, эм эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл “Forest Chemstry”,
  • Ойн эмчилгээний төрлүүд ба практик хэрэглээ “Forest theraphy” гэсэн танхимуудаар өртөөчлөн зохион байгуулснаараа онцлог байв.
Одоогоор Уцүномияа их сургуулийн модлог судлал- модны чанарын судалгааны лабораторид ХААИС-ийн багш М.Хишигжаргал, Т.Байгал- Амар, Н.Пагмадулам нар зэргийн бус судалгааны солилцооны хөтөлбөрөөр ажиллаж байна.
Хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хөгжүүлэх, дараа дараагийн алхмуудыг нэмэглүүлэх тухайд бүрэлдэхүүн сургууль, их сургуулийн удирдлагууд уулзалт хийж санал солилцлоо.