Дорнод аймаг, Баянтүмэн сум. Жаргалант багийн “Хашаатын цаана” гэдэг газар тус сумын харьяат малчин Д 10.11-ний өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, иргэдтэй хамтран иргэн Д /72 настай, эрэгтэй, мартаж, санах өвчтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.