Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн Цагаан хад орчимд Оюутолгойн зэсийн баяжмалыг экспортод гаргахыг эсэргүүцэн зам хаасан асуудлыг хөнджээ. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд холбогдох үүрэг чиглэл өгчээ. Тодруулбал, Ерөнхий сайд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох тухай тусгайлсан үүрэг өгсөн байна.
