“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 140.8 мянган тонн нүүрсийг нийт 13.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд:
Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс- 64.0 мянган тонн, $68.4 (+0.0%) ам.доллароор арилжаалж нийт 4.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
1/3 коксжих нүүрс /үнс 14-19/- 64.0 мянган тонн, $99.0⟶$109.0 (+10.1%) ам.доллароор арилжаалж нийт 6.98 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 10.0 ам.доллар буюу 10.1% өссөн.
Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонн, $143.4⟶$150.9 (+5.2%) ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллар буюу 5.2% өслөө.
2026 он гарснаар 165 удаагийн арилжаагаар 795.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.24 сая тонн нүүрс арилжлаа.
