Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.07.19-ний өдрийн 21:36 цагт Онцгой байдлын алба  хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэрийн үүдний хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан байна.