Баянгол дүүрэгт явган хүний гарцны гэрэлтүүлэг төсөл арга хэмжээний хүрээнд таван авто замын уулзвар, дөрвөн явган хүний гарцанд гэрэлтүүлэг суурилуулахаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар дараах таван байршилд #явган_хүний #гарцны_гэрэлтүүлгийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Төгс гэрэлтүүлэг” ХХК суурилуулаад байна.
Үүнд:
📍 БГД-ийн 5-р хороо, 3-р эмнэлгийн урд талын явган хүний гарц
📍 БГД-ийн 5, 28-р хороо, 10-р хорооллын явган хүний гарц
📍 БГД-ийн 2-р хороо, Төмөр замын дээд сургуулийн урд уулзвар
📍 БГД-ийн 2-р хороо, ТБД андуудын урд талын явган хүний гарц
📍 БГД-ийн 4-р хороо, Вокзалын тойргийн уулзваруудад гарцны гэрэлтүүлгийг хийж дууссан байна.