Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны “Задгай”-д өсвөр насны 2 хүүхэд Туул голд живэх гэж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан.   Нийслэлийн аврах ангийн /завьт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан/ алба хаагчдыг очиход  иргэн Е /18 настай, эрэгтэй/, иргэн Э /15 настай, эрэгтэй/ нар нь Туул голын усанд сэлж байхдаа хөл алдаж 15-20 метр урсаж байсныг эсэн мэнд гаргасан.