- Үүнээс 34 төсөл, арга хэмжээ нь 80–100 хувийн,
- 8 төсөл, арга хэмжээ нь 50–80 хувийн,
- 9 төсөл, арга хэмжээ нь 50 хувиас доош гүйцэтгэлтэй байна.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь ил задгай худалдааг цэгцлэх, ТҮЦ-үүдийг нүүлгэж дуусгах үүрэг даалгавар өгсөн. ХХҮХ-ийн хийсэн судалгаагаар дүүргийн хэмжээнд нийт 306 зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгч бүртгэгдсэн. Үүнээс 154 нь тогтмол, 152 нь түр үйл ажиллагаа явуулдаг. Иймд дүүргийн 14, 15-р хороо буюу 3, 4-р хорооллын гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөх мэдэгдэл өгсөн байна. Мөн 10-р хороонд зөвшөөрөлгүй байршуулсан 11 ТҮЦ-ээс 3-ыг нь, зөвшөөрөлгүй 14 явуулын түргэн хоол болон зайрмагийн цэгээс 3-ыг нүүлгэсэн нүүлгэсэн бөгөөд үлдсэнийг нь нүүлгэх ажлыг зохин байгуулж байна. Мөн Шуурхай зөвлөгөөний үеэр цаг үеийн буюу намрын мод тарилтын төлөвлөгөө, томуугийн эсрэг дархлаажуулалт, “Ухаалаг суралцагч хот Баянгол” Насан туршийн суралцахуйн төвийн мэдээллийг сонсож үүрэг даалгавар өглөө.












