Сүүлийн 5 жилийн байдлаар 24 төрлийн 3051 тооны амьтанг хууль бусаар агнаж амьтны аймагт хохирол учруулсан байна. Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барихаас бусад зориулалтаар агнахыг хориглодог.

Прокурорын байгууллага сүүлийн 5 жилийн байдлаар Хүрээлэн байгаа орчны эсрэг 4105 гэмт хэрэгт хяналт тавьж, 2333 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Үүнээс 11 хувийг Хууль бусаар ан агнах гэмт хэрэг эзэлж байна. Сүүлийн 2 жилийн байдлаар хууль бус ан агнах 90 гэмт хэргийн улмаас хүрээлэн буй орчинд 770 сая төгрөгийн хохирол учирч, мөрдөн байцаалтын шатанд 254,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.