Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд М.Нарантуяа-Нараг хуулийн байгууллагад шалгуулахаар өгчээ. Энэ талаар Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “М.Нарантуяа-Нара гишүүн Монголын парламентын түүхэнд байгаагүй хар толбыг үүсгэж байна. Баян-Өлгий аймгаас сонгогдсон дөрвөн гишүүн М.Нарантуяа-Нара гишүүнийг шалгуулахаар холбогдох байгууллагад өгсөн” хэмээсэн юм.
