1. Бидний яг хажууд гашуун жишээ байсаар байгаа шүү дээ, Луганск, Донецкийн орос иргэдийг гадуурхсан нь Украины дайн эхлэх шалтаг болсон, үүний цаана мэдээж их гүрний том эрх ашиг байсан, ОХУ Украин руу цөмөрч, Луганск, Донецкийг авмагцаа БНУ хэмээн зарлаж, хүлээн зөвшөөрсөн, үүнийг бүү март.
2. Нара, Аубакир гишүүн хоёрыг хоёуланг нь түдгэлзүүлж, шалгах хэрэгтэй. Консулын газар байгуулъя гэж зорих шалтгаан юу байв? Аубакир Сэлэнгээс хөлд орсон хүн, Баян-Өлгий, Ховдод болоод байгаа бодит байдлыг хэр мэдэх вэ? Казак иргэдийг монгол хэл, боловсролтой болгох тал дээр юу хийв? Нара энэ эмзэг асуудалд судалгаатай хандаж, бодлогын зөөлөн өөрчлөлт хийх тал дээр ажиллахын оронд яагаад орон даяар хэрүүл талцал тарих болов, зорилго санаа нь юу юм, цаана нь хэн турхираад байна?
3. АН-ын Цогтгэрэл, МАН-ын Учрал нар Нарагийн энэ үйлдлийн цаад хор уршигаас айж амьдар, үндэстэн ястан, цагаач цалгиачдын асуудлыг дэвэргэсээр байгаад, хэл ам нь хэтийдсэн энэ эмэгтэй бас нэг Батын Батбаатар шиг гар доорх наймаачнаа хөтлөөд сонгууль руу орлоо гэж бод, нийт иргэдийн 84 хувийг эзэлдэг монголчуудын саналыг арчаад аваад гарна, төрийн гурван өндөрлөгийн чинь нэг нь Нарагийн гал тогоонд огиудас хүрэм хараалд далдичсан нэгэн болох уу? Тэр Батын Батбаатар чинь БО-ны сайд байхдаа СОР17-гийн хэдэн тэрбумын төсвөөр тоглосноос өөр юу хийсэн юм? ИЗНН гэж боловсролгүй, гадаад дотоод бодлого, харилцаа, геополитик, олон улсын улс төрийн ямар ч ойлголтгүй нам анх хэний ямар наймаагаар хаашаа зарагдаад, одоо хаанахын гар хөл болоод төрд шигдээд байна вэ?
4. Ямар ч эргүү тэнэг хүн үндэстэн угсаатны асуудлыг ийм болтол нь дэвэргэхгүй. Тэнэг боловсролгүй, хэрүүлчээрээ халхавчлаад юу хийгээд байна, хаанахын ямар харь хүчинд Монголыг буланд шахах шалтаг шалтгаан гаргаж өгөөд байна? Хууль зүйн сайд Амарсайхан яагаад дуугүй байдлаараа өөгшүүлэн дэмжээд байна, энэ бүхний цаана нөгөө орлогоо нотлохгүй гүрийсээр байгаад ордонд сүнсээ үлдээсэн нөхөд байгаа юм биш биз? Хэрэв тийм бол унтрааж чадахгүй галаа өрдөх хэрэггүй. Унаж босч л байдаг улстөрчийн карьер санаатай юмнаас чинь илүү Монголын төр, эв нэгдэл бат бөх байх учиртай юм.
5. Хэдэн сар үргэлжилсэн, хэрүүл цаашаа хэл амны бузар турхиралтын эцэст АН-ын С.Эрдэнэболд гишүүн зөв дуугарлаа. Баян-Өлгий, Ховдод АН-ын хэдэн гишүүн ажиллаж, газар дээр нь судалж, гарц гаргалгаа, хуулийн шийдвэр, зохицуулж болох бодлогын өөрчлөлттэй ирсэн юм байна гэж ойлголоо, эхнээс нь ажил болгоод урагшилмаар байна. Олж ирсэн баримт мэдээллээ ҮАБЗ-тэй зөвшилцөн, тодорхой ажил хэрэг болгоё.
6. Энэ УИХ-ын 126 гишүүнээ буцаагаад 76 болгоё оо. Ар өврийн асуудлаа чирээд, намын даргынхаа хөлийг угааж өгсөөр байгаад нөмрөөд ороод ирсэн эл жагсаалтын гишүүдийн чинь гавъяа нь хождоод, гай нь түрүүлээд байна. Дараагийн удаа орлогын хүж зардаг эмэгтэй, даруулга рекламддаг бүсгүй, үргэлж дарс виски тулгаж угтдаг лайвчин энэ тэр парламентад заларч, улс самрах юм байна.
7. Дэлхий нийтээрээ дэлбэрэн уурсахад бэлэн болсон цаг үе шүү, монголчууд бид даруухан бөгөөд дориухан байж, төрийн бодлогоо бат бөгөөд тунгалаг авч явмаар байна ааа.
Нийтлэлч Р.Эмүжин:
