Skip to content
  • Sat. Oct 10th, 2026
Buzznews.mn

Өдөр бүр шинэ мэдээлэл

  • Мэдээ
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Шинжлэх ухаан
    • Дэлхийд
  • Байгаль орчин
    • Мэдээ
    • Цаг үе
  • Соёл урлаг
    • Цахим спорт
    • Кино
    • Хөгжим
    • Спорт
  • Аялал жуучлал
    • Загвар
    • Хоол
    • Эрүүл мэнд
    • Аялал
  • Холбоо барих
Улс төр Цаг үе

С.Амарсайханы дэлгэсэн Г.Занданшатар, Б.Оюутболдтой холбоотой мафийн сүлжээг шалгах уу, хав дараад халааслаад өнгөрөх үү

Bybuzznews

September 16, 2026
Монголын улс төрийн тавцанд нэгэн шинэ “жүжиг” тавигдаж, үзэгчид болох ард түмэн ахиад л хууртагдах ээлж ирэв үү гэх хардлага нийгэмд газар авч байна.
Саяхан ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарын хооронд өрнөсөн хууль бус алт, гантиг чулууны орд, бие биенээ худалдаж авахыг оролдсон гэх ноцтой мэдэгдлүүд твиттер, фэйсбүүкийг “гал” гартал шатаав. Гэвч энэ бүх хэрүүл, тэмцлийн хөшигний цаана Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг тогтвортой байлгах, АН болон МАН-ын фракцуудын эрх ашгийг хамгаалах ямар тохироо явж байна вэ?
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагынх нь дээд, дунд шатны удирдлагуудтай хамт ажлаас нь “багцлан” чөлөөлөх шийдвэр гаргаснаа сүр дуулиантай зарлалаа. Түүний “Улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо” гэх тайлбар нь зангарагтай удирдагчийн дүр эсгэх гэсэн ядмаг тактик уу, эсвэл үнэхээр төрийн цэвэрлэгээ юу?
Хоржоонтой нь, сайд нарыг огцруулах, томилох тоглоом өрнөх бүрт Ардчилсан нам болон МАН-ынхан хувааж авсан бялууныхаа үйрмэгийг булаацалдан, парламентын олонх гэх нэрээрээ далайлган цаанаа аль хэдийн тохироогоо хийчихсэн суудаг нь нууц биш.
Нөгөө талд, Ерөнхий сайдын сэнтийгээс хэдхэн сарын өмнө буусан Г.Занданшатар “Ар хударгаар айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр миний нэр төрд халдлаа” хэмээн шатраа нүүнгээ мэдэгдэл хийж байна. “Хууль зүйн сайд та ярьсан бүхнээ хууль дээр очиж баримтаар нотол” хэмээн хашхирах түүний үгэнд үнэндээ хууль дээдлэх ёс биш, харин МАН доторх эрх мэдлийн хуваарилалт, дараагийн том томилгооны төлөөх “үхэл, амьдралын” тэмцэл л үнэртэнэ.
Сайд С.Амарсайханы дэлгэсэн Г.Занданшатар, Б.Оюутболд нартай холбоотой байгаль орчны сүйтгэл, алтны уурхайн мафийн тухай асуудлыг хууль хяналтынхан шалгах уу, эсвэл хэн нэгнийг ажлаас нь чөлөөлсөн нэрээр хэргийг “замхруулж”, эв эеийг хичээх тохиролцоонд хүрэх үү? … гээд түмэн асуулт хариултгүй үлдэж мэдэх нь.
Монголын төр өнөөдөр салбар хариуцаж, ард түмний амьдралыг өөд татах сайд нарын тухай бус харин бие биенийхээ бөгсийг ухаж, эрх мэдлээ хамгаалах гэсэн “улс төрийн бүлэглэлүүд”-ийн барьцаанд оржээ.
Н.Учрал Ерөнхий сайдын суудалдаа үлдэхийн тулд фракцуудын дарамтад бууж өгч, хууль сахиулах салбарыг золиосолж байгаа нь түүнийг зангараггүй, сул удирдагч гэдгийг харуулж байна уу?
АН болон МАН-ынхан эрх мэдлийн хуваарилалт, албан тушаал горилсон хэрүүлээ төрийн ажил мэтээр жүжиглэж байгаагаа зогсоох цаг болсон.

Post navigation

УИХ-ын гишүүн асан П.Анужин: С.Амарсайхан- охин гэргийнх нь өмнөөс яс шархирч байна
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Related Post

Улс төр

Б.Найдалаа: Ирэх жил эрчим хүчний салбарт тавьсан татаас нь хүрэлцэхгүй байна

October 9, 2026 buzznews
Улс төр

С.Наранцогт: Намар махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурна

October 9, 2026 buzznews
Улс төр

Ө.Сумъяабаатар: Ирэх онд сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдэд ээлтэй болгож, тохижуулахад анхаарна

October 6, 2026 buzznews
Recent Posts
  • Б.Найдалаа: Ирэх жил эрчим хүчний салбарт тавьсан татаас нь хүрэлцэхгүй байна
  • С.Наранцогт: Намар махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурна
  • Баянгол дүүргийн 22-р хороонд 900 метр урттай авто зам ашиглалтад орлоо
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
  • Япон улсын Токио Дэнки их сургуулийн төлөөлөгчид ХААИС-д зочиллоо
Archives
  • October 2026
  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • February 2022
  • April 2020
  • February 2020
  • January 2020
Categories
  • Apps
  • Startup
  • Аялал
  • Бизнес
  • Гол мэдээ
  • Дэлхийд
  • Загвар
  • Кино
  • Мэдээ
  • Соёл урлага
  • Спорт
  • Технологи
  • Тоглоом
  • Улс төр
  • Хоол
  • Хөгжим
  • Цаг үе
  • Чөлөөт
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • эрүүл мэнд
Tags
Аялал Бизнес Дэлхийд Соёл урлага Спорт Эрүүл мэнд
Tags
Аялал Бизнес Дэлхийд Соёл урлага Спорт Эрүүл мэнд
Buzznews.mn

Өдөр бүр шинэ мэдээлэл

© Copyright 2023 Buzznews.mn. All Rights Reserved.