Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол” гэдэг газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 19:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан 3 бүлэгт хуваагдан түймрийн талбайг тойрон зурвас татаж, унанга ихтэй асч байгаа өртөнгийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай өртөж шатсан.
