Монгол Улсын боловсролын салбар болон Баянгол дүүргийн боловсролын байгууллагад ажиллаж буй нийт багш нартаа Монголын багш нарын баярын 60 дахь, Дэлхийн багш нарын баярын 32 дахь өдрийн мэндийг хүргэе.
МАНАЙ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:
төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 68 цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй 12,860 хүүхдэд 655 үндсэн, 586 туслах багш,
төрийн өмчийн болон хувийн хэвшлийн нийт 57 сургуульд сурч буй 65,500 суралцагчид 3917 багш, ажилтан эрдэм, боловсрол олгож улс эх орныхоо ирээдүйн боловсон хүчнийг тасралтгүй бэлдсээр буй бөгөөд өнөөдөр Та бүхний БАГШ хэмээх эрхэм алдраараа бахархах өдөр юм.
Учир нь ЮНЕСКО-гоос жил бүрийн энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй багш нарын эзэмшсэн мэргэжил, хийж буй ажлаараа бахархан өнгөрүүлэх ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР болгон зарласнаар дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ.