Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд цамхагт гэрэлтүүлэг суурилуулах төсөл арга хэмжээний хүрээнд нийт 7 хорооны 10 байршилд 15м өндөртэй цамхагт гэрэлтүүлэг суурилуулах ажил бүрэн дууслаа.
ЦАМХАГТ ГЭРЭЛТҮҮЛЭГ СУУРИЛУУЛСАН БАЙРШИЛ:
- 2-р хороо “Гранд плаза” худалдааны төвийн зүүн талд,
- 3-р хороо Нарны гүүрний баруун хойд талд,
- 3-р хороо Нарны гүүрний баруун талын ногоон дэлгүүрийн урд,
- 4-р хороо Арктай шар байрны баруун хойд талд Энхтайваны өргөн чөлөө дагуу,
- 4-р хороо “Баянгол” бичигт талбайн зүүн тал,
- 6-р хороо МТ шатахуун түгээх станцын урд, Энхтайваны өргөн чөлөө дагуу,
- 16-р хороо Занабазарын гудамжны урд хэсэгт,
- 16-р хороо Энэбишийн хөшөөний урд,
- 20-р хороо 32 байрны тоглоомын талбайд,
- 21-р хороо Горькийн 24 гудамж явган гүүрний хажууд

