Баянгол дүүрэгт энэ 2025-2026 оны хичээлийн жилд 11 сурагч 12 хичээл дээр 800 оноо авсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Баянгол Боловсрол” арга хэмжээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн шалгалтын хэмжээс онооны дунджыг ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн шалгалт” болзолт уралдааныг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ хүрээнд 800 оноо авсан суралцагчийн тоо өмнөх жилээс 3 дахин өссөн амжилт үзүүлсэн байна.
Тухайлбал, Англи хэлний хичээлээр 5 сурагч, математикийн хичээлээр 6 сурагч, Монгол хэлний хичээлээр 1 сурагч тус тус 800 оноо авчээ. Мөн дүүргийн хэмжээнд олон улсын шалгалтын үнэлгээгээ дүйцүүлэх журмаар 129 сурагч 800 оноо авсан юм.
Өнөөдөр ЭЕШ-даа 800 оноо авсан төгсөгчид болон тэднийг бэлтгэсэн багш нарт хүндэтгэл үзүүлэх, нэг сая төгрөгийн батламжийг Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, Засаг дарга Ө.Сумъяабаатар нар гардуулан өгч, нийт төгсөгчид болон багш нартаа ажил, хичээлийн өндөр амжилт хүслээ.
800 оноо авсан сурагчдын нэрс
- НЕБ-ын 93-р сургуулийн сурагч Б.Сайнболд (Англи хэл, Математик)
- НЕБ-ын 20-р сургуулийн сурагч Ц.Баттөр (Англи хэл)
- “Мандах лицей” ахлах сургуулийн сурагч Г.Бүжинлхам (Англи хэл)
- НЕБ-ын 47-р сургуулийн сурагч С.Тэгшжаргал (Англи хэл)
- НЕБ-ын 141-р сургуулийн сурагч Б.Шинэсанаа (Англи хэл)
- “Оюуны ундраа” сургуулийн сурагч Б.Тэмүүжин (Математик)
- НЕБ-ын 93-р сургуулийн сурагч М.Баасандорж (Математик)
- НЕБ-ын 20-р сургуулийн сурагч Б.Сүхбат (Математик)
- НЕБ-ын 141-р сургуулийн сурагч М.Хулан (Математик)
- “Мандхай лицей” ахлах сургуулийн сурагч Д.Оюунтунгалаг (Математик)
- “Жаргалан” сургуулийн сурагч М.Золбоо (Монгол хэл)
800 оноо авсан сурагчийн бэлтгэсэн багш нарын нэрс
- НЕБ-ын 93-р сургуулийн багш М.Баасансүрэн (Англи хэл)
- НЕБ-ын 20-р сургуулийн багш Л.Оюундэлгэр (Англи хэл)
- “Мандах лицей” ахлах сургуулийн багш С.Сайнзаяа (Англи хэл)
- НЕБ-ын 47-р сургуулийн багш Я.Пагамсүрэн (Англи хэл)
- НЕБ-ын 141-р сургуулийн багш Д.Энхмөрөн (Англи хэл)
- НЕБ-ын 93-р сургуулийн багш Н.Болормаа (Математик)
- НЕБ-ын 20-р сургуулийн багш Д.Мөнхцэцэг (Математик)
- “Мандах лицей” ахлах сургуулийн багш Н.Даваасүрэн (Математик)
- НЕБ-ын 141-р сургуулийн багш Д.Бямбасүрэн (Математик)
- Оюуны ундраа сургуулийн багш Г.Энхтуул
- Жаргалан сургуулийн багш Г.Хишигдэлгэр
