Баянгол дүүрэгт төрийн өмчийн 18 сургуулийн спорт заалны шалыг Олон улсын стандартад нийцсэн агч модон шалаар солих ажлыг энэ онд эхлүүлсэн.
Дүүргийн төсвөөр хийсэн энэ төсөл арга хэмжээ хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн дууссанаар багш, сурагчид Олон улсын стандарт нийцсэн заал танхимд хичээллэж эхэллээ.
Тухайлбал, НЕБ-ын 73-р сургуулийн спорт заалны шал өмнө нь технологийн алдаатай буюу бетон дээр хулдаас дэвссэн байсан бөгөөд үүнээс болж хүүхэд гэмтэж бэртэх эрсдэлтэй байсан. Харин спорт заалны шалыг агч модон шалаар сольсноор хүүхэд эрсдэлгүй орчинд хүчээллэх боломж бүрдээд байна.
