Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр болж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд боловсролын байгууллагад шаардлагатай засварын багц ажлын төсвийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
Тухайлбал, дүүрэг дэх Ерөнхий боловсролын нэг сургууль, найман цэцэрлэг сантехникийн, нэг сургууль, хоёр цэцэрлэг дээвэр засварын, бусад сургууль, цэцэрлэгүүдээс нэн шаардлагатай тоног төхөөрөмж болон засварын ажлын төсөв, хөрөнгө оруулалтыг шийдэж өгөх талаар санал ирүүлсэн байна.
Улмаар Зөвлөлийн хурлын гишүүд асуудлыг хэлэлцээд нийт 19 сургууль, цэцэрлэг болон “Баянгол хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын засварын зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр боллоо. Харин томоохон дүнтэй засварын ажлын саналыг дахин судалж улмаар дээд шатны байгууллагад хүргүүлэхээр боллоо.