Баянгол дүүрэгт 2026 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэг тарих ажлын хүрээнд нийт 34 хорооны 456 байршилд зүлэг тарьж, нийтийн эзэмшлийн 11 байршилд нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулжээ. Тэгвэл 16, 17-р хороонд зүлэг тарьсан байршлуудыг танилцуулж байна. Тухайлбал,
16-р хороонд
  • Гандантэгчэнлин хийд уруудаад зүлэгжүүлэлт
  • Баруун 4 замын зүүн уулзвар дээр зүлэгжүүлэлтийг хийсэн байна.
17- р хороонд
  •  35-р байрны урд талбайд зүлэгжүүлэлт
  • 103-р байрны тоглоомын талбайн эргэн тойронд зүлэгжүүлэлт
  •  Ганьтийн хотхоны хажууд зүлэгжүүлэлтийг хийж ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна.