Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
Баянгол дүүрэгт 2026 онд таван хорооны долоон байрны фасад дулаалгын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд 7-р хорооны 25-р байрны 1, 2, 3, 6, 7-р орцны фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. 2021 онд тус байрны 3, 4-р орцны фасад дулаалгын ажлыг хийж гүйцэтгэсэн.
