Баянгол дүүрэгт 2026 онд гэр хорооллын 6 хороог дамнасан үерийн далан дагасан 4 км урт, 3 метр өргөн дугуйн замыг тавих юм.

Өнөөдрийн байдлаар эхний 500 метр дугуйн замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Дугуйн замын ажлыг хийж дууссаны дараа гэрэлтүүлэг болон орчны тохижилтын ажлуудыг хийнэ.