Нийслэлийн Засаг даргын 01-р албан даалгавар, Улаанбаатар хотын ЗАА-аас зарласан хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Их цэвэрлэгээний хүрээнд дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан 8 байгууллагын 172 хүн хүч, 10 машин, техник, тусгай зориулалтын 16 гар төхөөрөмжөөр;
  • 17470метр хайс хашлага,
  • 700метр явган хүний зам,
  • 188 тэмдэг тэмдэглэгээ,
  • 37 сандал, 34 автобусны буудал,
  • 46 хогийн сав,
  • 8 хөшөө, 27 самбар,
  • 8 тоглоомын талбай,
  • 42 саравчийг угааж цэвэрлэлээ.