Хятадын Үнэт цаасны зохицуулах хорооноос Жэнжөүгийн түүхий эдийн биржийн жагсаалтад polyester staple fiber ( полиэфир утас), soda ash (техникийн сода), urea (карбамид), apple (алим) зэрэг зургаан нэр төрлийн түүхий эдийг нэмж бүртгэн арилжаалах зөвшөөрөл олгожээ.
“Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо нь Жэнжөүгийн түүхий эдийн биржийг бүх талын бэлтгэлээ сайтар базааж, арилжаанд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, тогтвортой жигд ажиллуулах хүртэл шаардлага тавьсаар байх болно” гэж тус хорооны зохицуулагч мэдэгдэв.