Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/540 дугаар тушаалаар Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хэрэглэх хяналтын хуудас батлагдлаа.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15.1.3 дахь заалтын дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 8.10.4 кодтой, хүнсний худалдааны газрын үйл ажиллагааг 8.11.2 кодтой хяналтын хуудсаар дүгнэж улсын байцаагчийн дүгнэлт гарчээ.

Иймд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хамаарах үйл ажиллагааны чиглэлийн хяналтын хуудсанд тавигдсан шаардлагыг хэрэгжүүлж, онлайн бизнес төвийн service.ulaanbaatar.mn цахим сайтын “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ээр дамжуулан хүсэлтээ өнөөдрөөс буюу энэ сарын 19-ний өдрөөс илгээх боломжтойг Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас санууллаа.