БГД-ийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах арга хэмжээ авах тухай”  А/313 дугаар захирамжийн дагуу дүүргийн нутаг  дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд төв зам дагуу, нийтийн тээврийн зогсоолоос 50 метр зай дотор байршсан түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг нүүлгэх  арга хэмжээг холбогдох алба хэлтсүүд хамтран шат дараатай зохион байгуулж байна. Мөн үйлчилгээ эрхлэх цахим бүртгэлийн хуудасгүй улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, харааны бэрхшээлтэй хүний хөтөч хавтан дээр байршуулсан цэгүүдийг нүүлгэж эхэлжээ.

Тодруулбал сарын 18-ны өдрөөс эхэлсэн:

  • II дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө
  • 25 дугаар эмийн сангийн хойд автобусны буудал болон
  • Чингүнжавын өргөн чөлөө
  • 25 дугаар эмийн сангийн автобусны буудал
  • ТБД Андууд автобусны буудал зэрэг  48 зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх арга хэмжээг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, 2-р хорооны Засаг даргын ажлын алба, “Баянгол- ХҮТ” УБЦТС, дүүргийн Цагдаагийн газар, Дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулан ажиллаж байна. ТҮЦ нүүлгэсний дараа тухайн байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгчид цэвэрлэгээг хийж, тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон хорооны ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажиллаж байна.