Олон улсын олимпын хорооны 141-р Чуулган өнгөрсөн 14-17-ны өдрүүдэд Энэтхэг улсын Мумбай хотноо зохиогдсон билээ. Чуулганаар “Лос-Анжелес 2028” Олимпын наадмын хөтөлбөрт нэмэлтээр флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт таван спортын төрлийг албан ёсоор баталлаа.
Бейсбол/софтболын төрөл нь хамгийн сүүлд “Токио 2020” Олимпод багтаж байсан бол сквош болон флаг-футбол анх удаагаа хөтөлбөрт багтав.
Харин лакросс /Лондон 1908/ 120 жилийн дараа , крикет /Парис 1900/ 128 жилийн дараа Олимпын талбарт эргэн ирэхээр боллоо.
Бейсбол/ софтбол
Крикет
Флаг-футбол
Лакросс
Сквош