Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба тус дүүргийн 10 дугаар хороо 44-р байрны баруун талд нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй олон жил байршуулж байсан 15 гараашийг буулгажээ.
Ингэснээр нийтийн эзэмшлийн 1100м2 талбайг чөлөөлж, иргэдийн санал хүсэлтийн дагуу авто зогсоол, явган зам бүхий тохижилтыг дүүргийн хөрөнгө оруулалтаар хийсэн байна.