Нийслэлийн 384 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Манай хороо-Миний гудамж 2023”, “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” аянд амжилттай оролцож, хариуцсан нутаг дэвсгэрээ хоггүй цэвэр байлгаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж ажилласан хороод, хэсгийн ахлагч нарыг өнөөдөр шагнаж, урамшууллаа.
Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяр нарын нийслэлийн удирдлагууд гардуулан өгсөн юм. Энэ аянд идэвхтэй оролцож хөдөлмөрөө үнэлүүлсэн Баянгол дүүргийн шилдгүүд:
I.“Шилдэг зам талбайг цэвэрлэгээний байгууллага” Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГ
II. “Шилдэг орон сууцны хороолол” Баянгол дүүргийн 14-р хороо
III. “Шилдэг СӨХ” ” Баянгол дүүргийн 6-р хороо, Далт СӨХ 2-дугаар байр
IV. “Шилдэг Орон сууц контор” Баянгол дүүргийн ХҮТ-12 гуравдугаар байр
V. “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага” Баянгол дүүргийн 26-р хороо Уран Ган ХХК-ны хамт олон шалгарсан бол Шилдэг хороо шилдэг хэсгийн ахлагч шалгаруулах болзолт уралдаанд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны хамт олон тусгай байрын шагнал хүртсэн юм.
Мөн “Манай хороо-Миний гудамж 2023” аянд амжилттай оролцсон Баянгол дүүргийн 13-р хорооны хамт олон болон Баянгол дүүргийн ЗДТГ, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс санаачлан зохион байгуулсан “Тохилог орчин бидний ирээдүй” гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн М.Баяр-Эрдэнэ нарт талархал гардууллаа.
Нийслэлийн 384 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Манай хороо-Миний гудамж 2023” аянд амжилттай оролцсон гурван дүүргийн нэгээр Баянгол дүүрэг шалгарч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас талархлын батламжаа гардан авлаа.