Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэрлэх ёслолын ордон, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс хамтран гэрлэлтээ батлуулж буй дүүргийнхээ хосуудад “Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах” ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, гэрлэх ёслолын ордны захирал М.Уянга, дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгч нар оролцож гэрлэлтээ батлуулан нөхөр, эхнэр болж хосуудад гэрлэлтийн баталгаа гардуулан өгч амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.