Орхон аймаг, Баян-Өндөр сум. Баянцагаан багт ноос, ноолуур самнах төхөөрөмжинд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2023.10.31-ний өдрийн 19:09 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 19:12 цагт очиход ноос, ноолуур самнах төхөөрөмжинд тус цехийн засварчин Б/эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн/ хавчуулагдаж нас барсан байжээ.
Цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг болон Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгсөн.