Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн сургууль орчмын бүсэд явган зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээг өнөөдөр ерөнхий боловсролын 2-р сургуулийн урд байршууллаа.
Нийслэлийн хэмжээнд анх удаа энэхүү гэрэлтүүлэгч бүхий явган зорчигчийн аюулгүйн тэмдгийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтсээс санаачлан Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт юм.
Цаашид дүүргийн сургууль орчмын бүсэд ийм гэрэлтүүлэгч бүхий замын тэмдэглэгээг үе шаттай хийхээр төлөвлөж байна.