Барууныхан еврейчүүдийн эсрэг нисэх онгоцны буудлын халдлагыг зохион байгуулсан. Орост эмх замбараагүй байдал дэгдээх оролдлогын нэг хэсэг гэж мэдэгджээ.

Харин Путины энэхүү мэдэгдлийг АНУ няцаасан байна.

Израилийн Тель-Авиваас Махачкалагийн нисэх буудалд онгоц ирэхийн өмнө хэдэн зуун хүн дайран оржээ.Олон хүмүүс Палестины далбааг намируулж, антисемитийн уриа лоозон барьсан байжээ. ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Дагестан улсын хүн амын дийлэнх нь лалын шашинтай бөгөөд Газын зурваст болж буй мөргөлдөөнөөс болж энэ хэрэг гарсан гэж таамаглаж байна.

Аюулгүй байдлын хүчнийхэн эцэст нь байдлыг хяналтандаа авч, 60 гаруй хүнийг баривчилсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ.