Хамас бүлэглэлийнхэнд аравдугаар сарын 7-нд Нова хөгжмийн наадмаас хулгайлагдсан 23 настай эмэгтэйг нас барсан гэж Израилийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.Цагдаагийнхан 23 настай Герман-Израиль Шанигийн (Лук) нас барсан байхыг олоход гавлын яс нь гэмтсэн байжээ.
Түүний ар гэрийнхэн нь түүнийг хүнд шархадсан ч амьд, эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл өмнө нь авсан байсан аж. Лукийн үхлийн шалтгааныг албан ёсоор батлаагүй байна.