Төв аймаг, Эрдэнэсант сум. Боргилт багийн “Хар чулуу” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б, Н нар 11.04-ний өдрийн 09:00 цагийн орчимд автомашинаар мал хариулж яваад сураггүй болжээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд орон нутгийн 5 иргэнтэй хамтран иргэн Б/43 настай, эмэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:07 цагт тус багийн “Хар чулуутын дээд-Өндөр” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 15 км/-аас цогцсыг нь олсон.
Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг (7 алба хаагч, 1 автомашин)-ийг Эрдэнэсант сумын Угалзат багийн “Шар толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км/-аас буцаасан.