Монголын хөлбөмбөгийн Арвис клубээс эхлэн хөлбөмбөгийн суурь мэдлэг эхлэлээ тавьж байсан өдгөө 18 настай хүү Гантогтохын Төгөлдөр Чехийн “Динамо Ческе-Будёёвице” клубийн академид суралцан 19 хүртэлх насны багт тоглож байгаа билээ.
Түүний хувьд өчигдөр явагдсан Чехийн Дээд лигийн 15-р тойрогт “Теплице” клубийн эсрэг тоглолтод үндсэн багтаа дуудагдаж тус тоглолтын 82 дахь минутад талбайд сэлгээгээр талбайд гарч анх удаагаа Чехийн Дээд Лигт Монгол тоглогч тоглосон түүхэн өдөр боллоо.
Г.Төгөлдөр өнгөрсөн 9-р сард Австрийн “Ласк” клубийн эсрэг нөхөрсөг тоглолтод анх удаагаа үндсэн багтаа дуудагдан тоглосон бол энэ удаад Дээд Лигтээ анхны тоглолтоо хийж байгаа юм.