АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Тэмүүлэн “Ногоон автобустай холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татахаар мөрдөгч саналаа нийслэлийн прокурорт илгээсэн.

Албан тушаалын давуу байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэдэг үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан. Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийтдээ 26 хүнийг яллагдагчаар татсан. Үүний 18 нь нийтийн албан тушаалтан, дөрөв нь гадаад улсын иргэн, дөрөв нь хувийн хэвшлийн албан тушаалтан” гэлээ.