Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн өмчийн тооллого хийнэ. Өмч хөрөнгөө тоолоогүйгээс өмч шамшигдуулсан хэргүүд гарсан байна. 2017 онд БХЯ-наас 9.8 тэрбум төгрөгийн тайз, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нийслэлд хүлээлгэж өгсөн ч албан ёсоор өмчид бүртгэж аваагүйгээс болоод 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө дутсан гэдэг аудитын дүгнэлт гарсан. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Энэ бүгдийг бүртгэлжүүлж, өмчийн хулгайг таслан зогсоох ёстой” гэсэн юм.