Нийслэлийн Улаан загалмайн зөвлөл, 9 дүүргийн Улаан загалмайн хороо, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Энхболд, Улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр болон ЗДТГ-ын төлөөллүүд оролцож хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.
Мөн энэ үеэр ИТХ-ын дарга Б.Энхболд  өсвөр үеийн залуучуудыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд сургаж, нөөц хүчийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаас гадна гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлж, хүмүүнлэгийн үйлст иргэдийг оролцоо болон хяналтыг нэмэгдүүлж, зөв зүйтэй санаачлагыг дэмжин манлайлж ажиллах шаардлагатай байгаа талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн юм.