Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Нийт нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3-8 градус дулаан, бусад нутгаар -10-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, -13-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-ны өдрийн зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-ний өдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-ны өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 23-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 24-ний өдөр нутгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -13-18 градус, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.