Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд дүүргийн иргэний танхимд зохион байгуулагдана.
Тус тэмцээнд 1-20 дугаар хороо тус бүрээс шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй 1 шатарчин оролцох бөгөөд иргэд анхан шатны тэмцээн болох өөрийн амьдардаг хорооныхоо тэмцээнд амжилттай оролцож дүүргийн тэмцээнд оролцох эрхээ авах юм.