Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн уулс, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, -15…-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: Маргааш Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12 дугаар сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 02-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 1-нд говь, талын нутгаар, 2-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -18…-23 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна. 12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.