ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 10 байршилд “Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн. Малчны гараас гарт буюу малчдын бэлтгэсэн малын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг дараах байршлуудаас авах боломжтой.

“Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдааны байршил:

Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд – Архангай, Хөвсгөл аймаг
Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв – Хэнтий, Сүхбаатар
Баянзүрх дүүрэг Жуковын талбай – Дорнод, Хэнтий
Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд – Өвөрхангай, Төв,
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу – Ховд, Увс,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах – Булган, Говь-Алтай, Завхан аймаг
Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв – Дорноговь, Дундговь, Өмнөговь
Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв – Сүхбаатар аймаг
Налайх дүүргийн Налайх зах – Дорнод, Говьсүмбэр
Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн – Бүх аймаг