Гадаадын иргэдтэй хэл сурахаар цахим хуудсаар танилцсан иргэд залилуулах нь нэмэгдсэн байна. Залилагчид чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлдэг. Дараа нь гадаадад амьдрах урилга явуулна, Монгол улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч амьдарна, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа.

Цалингаа шууд чиний дансанд чинь байршуулна. Гэхдээ эхлээд тодорхой хэмжээний шимтгэл төлөх хэрэгтэй гэж залилдаг байна. Тиймээс цахим залилангаас сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.