Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээшлүүлж, хариуцлага-үр дүнг тооцох жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд зам тээврийн салбарын 94 төрлийн үйлчилгээг цахимжуулж, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг “Түгжрэлгүй” түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсээр байна.
Тухайлбал,
Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргах үйлчилгээ шинээр нэмэгдлээ.
 Тус үйлчилгээг СХД-ийн 32-р хороо, ХУД-ийн 14-р хороо болон Налайх дүүргийн иргэд, ААН-үүд авах боломжтой боллоо.