БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд зориулсан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөмж гаргасныг хүргэж байна.
Үүнд:
-КОВИД-19, томуугийн вакциныг хийлгэх
-Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах
-Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
-Амны хаалт тогтмол зүүх
-Гараа сайтар савандаж угаах
-Шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авах
Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:
-Ханиалгах
-380C дээш халуурах
-Толгой өвдөх
-Хоолой өвдөх
-Булчин үе мөчөөр өвдөх
-Цээжээр хөндүүрлэх зэрэг байна.