Цагдаагийн байгууллагад 2023.11.30-ны өдрийн 23.40 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” талаарх мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад 3 сартай эмэгтэй хүүхдийн биед гэмтэл учруулж, улмаар охин эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.