Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг наашлуулахаар болжээ. Энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Тэрбээр “Энэ сарын буюу 2023.12.28-наас сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг эхлүүлнэ. Нэгдүгээр сарын 28-ныг дуустал амарна. Гэхдээ цэцэрлэг ажиллана. Сурагчид амрах хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд чөлөө авах боломжтой. Нийтээр нь амраах боломжгүй” гэлээ.