Цагаан ордон энэ оны эцэс гэхэд Конгрессын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол Оросын эсрэг тэмцэлд Украинд зэвсэг нийлүүлэх мөнгөгүй болно гэжээ.

Удирдлагын албаны захирал Шаланда Янг Конгрессын гишүүдэд илгээсэн захидалдаа Засгийн газар Украинд тусламжаа үргэлжлүүлэхийн тулд мөнгөн санхүүжилт нэн шаардлагатай байна. Энэ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэжээ.