Айова мужид зохион байгуулагдсан арга хэмжжэний үеэр Дональд Трамп “Бид Америкчуудын эсрэг бүх талын дайн хийж байна” гэж мэдэгджээ. Мөн 2020 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, “худалч, дээрэмчин, ялагдсан, луйварчдын эсрэг” зогссон ганц “гадны хүн” гэж өөрийгөө магтсан.

Энэ үгний дараа түүний хэлсэн үгийг тайлбарласан олон нийтийн сэтгэгдлээр цахим ертөнц дүүрсэн. Түүний “Ардчилал” гэсэн үг бүхий хөшөөний ёроолд динамит тавьж буй дүрслэлийг харуулсан нэгэн зургийг оруулсан нь олны дунд дахин шуугиан тарьжээ.